С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“ШИХИХУТУГ”-чууд салбартаа тэргүүлэв
Монголын Хуульчдын холбооноос хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зургаа дахь жилдээ зохион байгуулж улсын аварга шалгаруулах “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээн эрүү, иргэн, захиргаа, арбитрын дөрвөн төрлөөр боллоо. Энэхүү тэмцээний эрүүгийн хэргийн мэтгэлцээнд нийт 11 баг оролцсоноос О.Батсүх багштай Шихихутуг их сургуулийн баг тэргүүн байрт шалгарч, хошой аварга болсон бол дэд байрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг оров.
Иргэний хэргийн мэтгэлцээнд нийт 10 баг мэтгэлцсэнээс М.Хатанзориг багштай Шихихутуг их сургуулийн баг тэргүүн байранд шалгарлаа. Ингэснээр тус бага тэмцээний түүхэнд дөрөв дэх удаагаа тэргүүлж байгаа юм.