НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Сар шинийн баярт зориулан гаргасан бүтээгдэхүүнийг хураажээ
Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “Цагаан сарын баяр”-ыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тухай Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төвүүд, супермаркетуудад зар сурталчилгааны самбар байршуулан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллалаа.
Шалгалтад Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэбулган ХХК-ийн Бөмбөгөр 1, Эрдэнэбулган ХХК-ийн Бөмбөгөр-2, “Юмт бөмбөгөр” ХХК-ийн “Бөмбөгөр-1”, “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Мөнгөт цахир трейд ХХК-ийн “Нарлаг дэнж”, “Замлинтаяамэд ХХК-ийн “Дөрвөн шонхор”, “Амин хүнс” ХХК-ийн “Амин хүнс” зэрэг 9 худалдааны төв, “Улсын их дэлгүүр, “Миний дэлгүүр”, “Хайлааст-84”, “Фреско”, “Фреш” зэрэг 5 супермаркетуудыг хяналт шалгалтад хамрууллаа.
Шалгалтаар “Сар шинийн баяр”-ын урамшуулалт худалдааны анонс, самбар байршуулсан дөрвөн худалдааны төвийн зар сурталчилгааны самбаруудыг буулгуулан, лангуу тавиурт тавьсан бүтээгдэхүүнүүдийг хураалгаж, зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллалаа.