НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Франц, Их Британийн удирдагчид Хятад улстай хамтран ажиллахаа илэрхийллээ
Энэ сарын 18-нд Хятад улсын дарга Си Жиньпин Францын ерөнхийлөгч Макрон, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нартай утсаар ярьжээ.
Тус улсуудаас “Хятад улс коронавирусийн халдвартай тэмцэж буй зангилаа үед олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсыг урамшуулан, халдварын эсрэг гаргасан хүчин чармайлтыг төв голч үнэлж, хамтран ажиллах хүсэлт тавьж, Хятад улс коронавирусийн халдвартай тэмцэхэд улам их туслалцаа үзүүлнэ” гэдгээ илэрхийлжээ.
Энэ сарын 18-ны өдрийн байдлаар Хятадын эх газарт Хубэй мужаас бусад бүсэд шинээр халдвар авсан тохиолдол 15 хоног дараалан буурсан үзүүлэлттэй байна. Дэлхийн бусад орон, бүс нутагт халдвар авсан өвчтөний тоо нийт тохиолдлын 1 хувьд ч хүрэхгүй байна. Энэ нь Хятад улс хамгийн хатуу, хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь улс орныхоо иргэдийнхээ биеийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй дэлхийн олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалж буй гэдгийг харуулж байгаа юм.
CCTV.COM