НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
БНХАУ-ын эмч, сувилагч нарт 65 сая төгрөгийн хандив гардууллаа
Ерөнхий сайдын зөвлөх бөгөөд Монгол Улсын Цэргийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, Ерөнхий сайдын зөвлөх Б.Энх-Амгалан нар цэрэг армийг төлөөлөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж, тус холбооны цуглуулсан 65 сая төгрөгийн хандивыг элчин сайд Цай Вэньрүйд гардуулан өгсөн байна.
Элчин сайд Цай Вэньрүй МУ-ын цэрэг армийн төлөөлөгчдөд юуны өмнө талархал илэрхийлээд, “садан төрлүүд ээлтэй эвтэй нь сайн, саахалт хөршүүд эетэй найртай нь сайн” гэдэг үг бий. Сүүлийн жилүүдэд, Хятад, Монгол хоёр орны стратегийн иж бүрэн түншийн харилцаа хурдтай хөгжиж, хоёр армийн олон салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрлээ. Энэ хандивын арга хэмжээ нь хоёр орны цэрэг арми хоорондын найрамдалт хамтын ажиллагаа болон гүн зузаан найрсаг сэтгэлийн илрэл юм. Өдгөө, Хятад улс шинэ коронавирусийн халдвартай тэмцэж буй хатуухан нөхцөл байдалд, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин биечлэн удирдаж ажлын байршуулалт хийж, ерөнхий сайд Ли Кэчян ажлын хэсгийг ахлан Үхань хотноо ажиллаж, Хятадын ард түмэн эв санаа нэгтэйгээр шинэ коронавирусийн халдвартай шаргуу тэмцэж байна. Бид өвчин хижгээс урьдчилан сэргийлэх, тогтоон барих нэгдсэн системийг орон даяарт байгуулсан. Хятадын онцлогтой социалист байгууллын давуу талтай, бүх Хятадын ард түмэн эв санаа нэгтэй, мөн МУ-ын Засгийн газар болон ард түмнийг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг туслалцаатай байгаа учраас өвчин хижгийг лавтай ялж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
МУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб болон Цэргийн Төв Эмнэлгийн зүгээс БНХАУ-ын цэрэг армийн салбарын эмч сувилагч нартай сэтгэл санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн захидлыг МУ-ын цэрэг армийн төлөөлөгч уншин дуулгаж, сүүлийн жилүүдэд, Монгол, Хятад хоёр орны батлан хамгаалах цэрэг арми хоорондын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, Хятадын талаас Монголын цэрэг армид олон талаар дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, Хятадын цэрэг армийн ажил нэгтэнтэйгээ эв санаа нэгтэйгээр эрч хүчээ нэгтгэн хамтран ажиллаж, хүндрэл бэрхийг хамтдаа даван туулахад бэлэн байгаагаа тэмдэглэж, БНХАУ-ын АЧА-ийн эмч, сувилагч нарт ажлын өндөр амжилт, амар амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлжээ.
Энэ хандивын арга хэмжээг шинэ коронавирусийн халдвартай тэмцэх гал фронтод ажиллаж буй Хятадын АЧА-ийн эмч сувилагч нарт тусламж үзүүлэх зорилгоор МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр Цэргийн Нэгдсэн Холбооноос гишүүн байгууллагуудын дунд зохион байгуулсан юм.