Иргэн Г.Загдааг хоёр сая төгрөгөөр торгожээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс "Зөв амьдрах" ТББ-ын тэргүүн Г.Загдаад торгуулийн арга хэмжээ авлаа. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн дагуу бусдын нэр төрд халдаж, гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр хоёр сар төгрөгийн торгууль ногдуулжээ. 

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 22-23-ныг шилжих шөнө охинтойгоо уулзахаар ирсэн эмэгтэйг хэл амаар доромжилж,  олон нийтийн сүлжээгээр бичлэг хийж тараасан юм. 

 

Бичлэгийн дараа цагдаагийн байгууллагад иргэдээс Г.Загдааг шалгаж, хариуцлага тооцуулах гомдол ирэх болсон байна. Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нэгдүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээжээ. Ингээд шалгалтын явцад бусдын нэр төрд халдсан нь тогтоогдсон тул хоёрдугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21.1, 5.3.1 гэсэн заалтаар хоёр сая төгрөгөөр торгосон аж. 

 

Бичлэгт гарч буй иргэний биед халдаж танхайрсан, цахим сүлжээгээр доромжилж, нэр төрд нь халдсан гэж үзжээ.