Жүжигчин М.Баярмагнай 10 мянган бээлий хандивлав

Коронавирусийн эсрэг арга хэмжээ авч цаг наргүй ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, алба хаагчдыг дэмжин ард иргэд, олны танил эрхмүүд, томоохон компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн дурын хандив өргөх аян үргэлжилсээр байна.

Тодруулбал, гавьяат жүжигчин М.Баярмагнай хандивын аянд нэгдэж Япон улсад үйлдвэрлэсэн, халдвар хамгаалалтын 10 мянган бээлийг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа. Үүнээс өмнө Улсын аварга С.Мөнхбат 20 сая төгрөг, дуучин С.Амармандах 30 сая төгрөгийг хандивлаад байсан билээ.