Ж.Амгалан: "Тусгаарлалт 14 хоног" гэсэн наалт наана

 

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулж, авч байгаа арга хэмжээний талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл хийлээ.

 

 


Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас улс орон даяар иж бүрэн хяналт тавьж байна. Үүний үр дүнд гаднаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс бусад тохиолдолд Монгол Улсад вирусний халдвар гараагүй гэдгээ нотолсон" гэлээ.

 

 

Түүний танилцуулсаар орон нутагт ажиглалт, тусгаарлалтад буй иргэдэд дараах байдлаар арга хэмжээ авч, зохицуулалт хийгээд байгаа аж. Тодруулбал:

 

-Ховд аймагт ажиглалтад гурван хүн байна. Аймгийн онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан.

 

-Увс аймагт 58 хүн, нэг гадаад иргэн ажиглалтад байна. Мөн Боршоо боомтоор орж ирж буй машинуудад хяналт тавьж байгаа.

 

-Завхан аймгийн Тэсээр нэг хүн явганаар орж ирсэн тул тухайн өдөр нь ажиглалтад авсан.

 

-Дархан-Уул аймагт ачаалал нэмэгдсэн тул Орхон аймагт 86 хүнийг ажиглалтад авсан. МХЕГ, ОБЕГ, цагдаагийн байгууллагын Ажлын бүлэг ажиллаж байна.

 

-Дархан-Уул аймагт 173 хүн ажиглалтад, нэг хүн тусгаарлалтад байгаа. Ачаалал хэвийн байна.

 

-Сэлэнгэ аймагт ачаалал ихтэй байгаа. Нийтдээ 186 хүн ажиглалтад байна. Цаашид ч ачаалал нэмэгдэхээр төлөвтэй.

 

-Дорнодод ажиглалтад 10 хүн бий.

 

-Дорноговь аймгийн уурхайд хорио цээр тогтоосон.

 

Харин Улаанбаатар хотод нийт 10 газарт иргэдийг тусгаарлаж, ажиглалтад авчээ. Үүнд: 

 

-Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиглалтад 191, тусгаарлагдсан дөрвөн хүн, өвчтэй 10 хүн байгаа аж.

 

-Цэргийн төв эмнэлэгт 119 хүн

 

-Асралт мед эмнэлэгт 76 хүн

 

-Бага баян цэргийн амралтад 90 хүн

 

-Парк зочид буудалд 53 хүн

 

-Амар зочид буудал хотын төвд, автобусны буудалтай ойролцоо учир онцгойлон анхаарч, хамгаалалтад ажиллаж буй алба хаагчид тусгай хэрэгслүүдтэй байгаа. Энд 169 хүн

 

-Жаргалант сувилалд 95 хүн

 

-Наранбулаг зочид буудалд 79 хүн

 

-Энхсаран сувилалд 171 хүн

 

Зүчи зочид буудалд 88 хүн тус тус ажиглалтад байгаа юм.

 

-Турк улсын ЭСЯ-нд хоёр хүн ажиглалтад авсан байна.

 

-Тусгаарлалтаас гараад өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарлахгүй бол үүдэнд нь "Тусгаарлалт 14 хоног" гэх наалт наана.

 

Нийт ажиглалтад, тусгаарлалтад байгаа иргэдийн 14 хоног нь дууссаны дараагаар дахин 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа. Энэхүү дэглэмээ сахихгүй бол иргэдийн гэрийн үүдэнд "Тусгаарлалт 14 хоног" гэсэн наалт наах бөгөөд наалт наасан газарт орохгүй байж, тойрч явахыг цагдаагийн хурандаа Ж.Амгалан анхааруулсан юм. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх мэдлэг олгохоор гарын авлагыг гарган тараажээ.