С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
МАХН цалинг таван сая болгохоо "амлав"
Намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж байна. Тодруулбал, МАХН, ИЗНН, МУНН эвслээс 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэв. Энэ үеэр “Монгол хүний цалингийн дундаж жишгийг таван сая төгрөгт хүргэх мөрийн хөтөлбөр боловсрууллаа.
Эдийн засгийн үндэслэл тооцоогоо маш сайн хийсэн. Эрдэмтэн судлаачдаас асууж, зөвлөгөө авсан. Өргүй монгол хүн, орон сууцтай гэр бүл, шударга төр Монголын баялаг юм. Энэ утгаараа шударга төр, иргэн, гэр бүлийг Монголын баялаг гэж тулгуур үндэс гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Төр бол иргэнээ хүндэтгэдэг байх ёстой. Шударга ёсыг тогтоож чадвал манай намын мөрийн хөтөлбөр дөрвөн жилийн дотор бүрэн хэрэгжих боломжтой" гэдгийг тус намаас мэдэгдлээ.
МАХН-ын хувьд ИЗНН, МУНН-тай хамтран “Та бидний эвсэл” байгуулснаа энэ сарын 23-нд мэдэгдсэн юм. Тэдний хувьд энэ удаагийн сонгуульд эвсэл болж орохоор мөрийн хөтөлбөрөө хамтран боловсруулсан нь энэ юм..
Тэд эвсэх талаарх шийдвэрээ өмнө нь гаргасан бөгөөд МАХН-ын гуравдугаар сарын 22-ны өдрийн Бага чуулганы 10 дугаар тогтоол, ИЗНН-ын Үндэсний хорооны гуравдугаар сарын 21-ний өдрийн аравдугаар тогтоол, МУНН-ын Улс төрийн зөвлөлийн мөн сарын 21-ний өдрийн 06 тоот тогтоолоор тус тус “Та бидний эвсэл” байгуулагдах шийдвэр гаргажээ.