4805 хүн эх орондоо ирэх хүсэлт ирүүлжээ

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр коронавирусний халдвар дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан манай улсын 4805 хүн эх орондоо ирэх хүсэлт ирүүлсэн тухай онцолсон юм. Засгийн газрын шийдвэрээр өмнө нь таван удаагийн нислэгээр иргэдээ татаж авсан. Харин УОК-ын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 2, 4-нд БНСУ руу, 3-нд Токио руу нислэг үйлдэж 750 орчим иргэдээ авчрахаар болжээ. Дараагийн нислэгээр ирэх иргэдийг 21 хоног тусгаарлалтад авах бөгөөд улмаар тусгаарлалтын төлбөрөө төлөх, тухайн улсдаа шинжилгээ өгсөн байх зайлшгүй шаардлагатайг санууллаа.