С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Таван шараас Саппоро”-гийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалтад шилжинэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан байдаг.
Энэ дагуу дөрөвдүгээр сарын 15-наас буюу маргаашнаас дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжих юм. Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн байдаг.
Зуны бүсчлэл аравдугаар сарын 15-ныг хүртэл замын хязгаарлалтыг тэлдэг. Харин өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумьдаг билээ.
Тухайлбал, өвлийн бүсчлэлд “Таван шараас Саппоро”-гийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бол зуны хуваарьт шилжихээр энэ замд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх юм. Тогтоолын дагуу аравдугаар сарын 15-наас эргээд өвлийн хуваарьт шилжинэ.