С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Сайжруулсан түлшний үйлдвэр барих хөрөнгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК гаргана
Засгийн газрын хуралдааны үеэр нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих талаар хэлэлцлээ.Үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс-Тавантолгой” компани гаргах юм байна.Найман шугамтай энэ үйлдвэр сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гэж тооцжээ. Барилга угсралтын ажлыг ирэх гуравдугаар сард эхэлж эхний ээлжийг зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Үйлдвэр наймдугаар сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд ондоо багтаан 303 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх ажээ.