С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Ганхуяг: Манай багт эргэлзэх зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Мэдээллийн үеэр сүүлийн үед тус компанийн гүйцэтгэх удирдлагатай холбоотойгоор нийгмийн сүлжээгээр тараад буй асуудал болон Эрдэнэс Тавантолгойн ачилт, экспортын нөхцөл байдалтай холбоотой асуудлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас тодрууллаа.
Тэрбээр “"Эрдэнэс Тавантолгой" ХК нэгдүгээр сараас хойш 1.6 сая тонн нүүрс экспортолсон. Хоёрдугаар сард экспорт тодорхой хэмжээнд буурсан нь үнэн. Гэхдээ төлөвлөгөөнөөс хол тасраад санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн хэмжээнд хүрээгүй байна.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлснөөс бусдаар “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Компанийг өргүй болгож, хөл дээр нь босгосон шигээ бид хөгжлийн замаар нь саадгүй хөтлөөд явна. Иймд Одоогийн Эрдэнэс тавантолгойн ХК-ийн багт эргэлзэх зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Гуравдугаар сарын 15-наас өмнө болон хойш экспорт эхлэхгүй тохиолдолд эрсдэл үүснэ. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу гуравдугаар сарын 15-наас экспортыг эхлүүлэх бэлтгэл ажлыг ханга гэсэн. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдалтай тусгай хяналтын дор зохион байгуулж гарах зардлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК өөрөө хариуцна.
Тус өдрөөс тээврийн жолооч нар ажилдаа орно. Ингэхдээ хил давахдаа зөвхөн цонхоороо бичиг баримтаа өгөх ба жолооч өөрөө буухгүйгээр нүүрсээ буулгаад буцаж ирэхээр богинын тээврийг үргэлжлүүлэх саналыг УОК-т бид холбогдох мэдээллийн дагуу хүргүүлэх зэрэг бэлтгэл ажлыг хангаж байна.
Мөн сүүлийн өдрүүдэд компанийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл гарч байна. Компанийн удирдлагуудаас орон нутаг руу яваагүй. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймагт очоогүй.
Надад өөрийн эзэмшлийн портер машин байхгүй, бэлэн мөнгө байхгүй. Тэр яриад байгаа Тагнуулын ерөнхий газрын нэр бүхий хүнтэй ямар ч холбоогүй ба танихгүй. Ширхэг ч үндэслэлгүй мэдээлэл гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Ингэж гүтгэсэн хүнийг хуулийн байгууллагаар шалгуулж, олж илрүүлэхээс өөр арга алга. Ийм мэдээллүүд нийгэмд маш их хор уршиг авч ирнэ.
Би та бүгдтэй адил машин, байрны лизингтэй тул өр төлбөрөө төлөөд явж байна. Би “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай арван нэгэн жил нэр холбоотой явж байна. Өөрөөр хэлбэл, энэ компанийн үнэ цэнэ, ирээдүй миний гэр бүлийн гишүүнээс өөрцгүй. Ийм байхад би хулгай хийхгүй.
Өнөөдрийг хүртэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотойгоор хууль зөрчөөгүй, цаашид ч зөрчүүлэхгүй. Хэн ч зөрчих үйлдэл хийсэн таслан зогсооно. Эрдэнэс Тавантолгойгоос хол байна. Үүний төлөө бид уурхайчидтайгаа хамтраад ажиллаж ирсэн.
Мөн манай компанийн үйл ажиллагаа хэсэг нөхдийн үйл ажиллагаа биш болсон. Энэ компанид 2 сая 511 мянган иргэн хувьцаа эзэмшдэг юм. Надад ямар нэгэн улс төр байхгүй. Би сонгуульд нэр дэвшихгүй" гэв.