М.Амарбаяр: “Эрдэнэс тавантолгой”-н уурхайн ажил хэвийн үргэлжилж байна

 

“Эрдэнэс-Тавантолгой”ХК -ний уурхайн ажилчид жагсаал цуглаан хийж байгаа асуудлын талаар тус компаний  хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр тайлбар хийлээ. Тэрбээр "Уурхайн ажилчид жагсаал цуглаан хийж байна гэж мэдээлж байна. Энэ тухайд “Эрдэнэс тавантолгой Майнинг” компанийн  гүйцэтгэгч “ Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д  “Эв санаа нэгдэл”  үйлдвэрчний эвлэл байгуулагдсан.   Уг эвлэлийн тэргүүлэх арван ажилтныг   халсан. Мөн есөн ажилтнаа техник дээр ажиллуулахгүй байхаар тогтсон  учраас эсэргүүцлээ илэрхийлж өглөө орой ажилдаа ирэхдээ, тарахдаа алхалт хийж  байна.

 

“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК өмнө нь  48 цагийн сул зогсолт хийсэн. Харин одоо хэвийн ажиллаж байна. Ойрын хугацаанд газар дээр нь удирдлагууд очиж асуудлыг шийдэх болно. Мөн  дараагийн асуудал бол хорио цээрийн дэглэмээс үүдэн энэ сарын 24-нд болохоор товлогдоод байсан хувьцаа эзэмшигчдийн хурлын зохион байгуулалтын  онлайнаар явагдахаар боллоо. Энэ хурлаар таван асуудал авч хэлэлцэнэ.

1.Өнгөрсөн 2019 оны санхүүгийн тайланг хэлэлцэнэ

2.ТУЗ-ийн ногдол ашиг хувиарлах талаар баталгаажуулна

3.Нээлттэй хувьцаат компани болгох асуудлаар хэлэлцэнэ

4.Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг авч хэлэлцэнэ

5.ТУЗ-ийн 2019 оны үйл ажиллагааны  тайланг танилцуулах  зэрэг асуудлыг авч хэлэлцэх бөгөөд иргэд цахим хуудсаар хурлын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг авах боломжтой байна хэмээн мэдээлэв.