С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Санхүүгийн дансны тэнцэл 465 сая ам.долларын ашигтай гарчээ
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2021 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 141.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 581.7 (80.4 хувь) сая ам.доллароор багасжээ. Үүнд барааны худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 648.6 сая ам.доллароор нэмэгдэж, 351.8 сая ам.долларын ашигтай гарсан нь нөлөөлсөн байна.
Харин урсгал дансны алдагдал энэ оны 3 дугаар сард 82.2 сая ам.доллар болж өмнөх сарынхаас 53.4 сая ам.доллароор нэмэгджээ. Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 184.1 сая, зарлага 438.4 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 8.3 сая ам.доллароор нэмэгдэж, зарлага 132.1 сая ам.доллароор багассан аж.
Хөрөнгийн данс 2021 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 27.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 сая ам.доллароор нэмэгдэв. Харин хөрөнгийн дансны ашиг 2021 оны 3 дугаар сард 11.5 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 3.8 сая ам.доллароор нэмэгджэээ.
Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 465.0 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 159.1 сая ам.доллароор нэмэгджээ. Харин санхүүгийн дансны ашиг 2021 оны 3 дугаар сард 225.3 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 24.3 сая ам.доллароор багаслаа. Санхүүгийн дансны ашиг өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд шууд хөрөнгө оруулалт 145.4 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.
Төлбөрийн тэнцэл 2020 оны эхний улиралд 350.2 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2021 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 170.4 сая ам.долларын ашигтай байв. Мөн төлбөрийн тэнцлийн ашиг 2021 оны 3 дугаар сард 163.4 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 4.3 сая ам.доллароор багассан байна.