С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Гантулга МАН-ын генсект зөвлөнө
42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг зургаадугаар сарын 30-нд Хэнтий аймагт явуулахаар УИХ-аас тогтоол баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аудитын газраас нөхөн сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 113.4 сая, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 96.5 сая төгрөгөөр тогтоосон юм. Зардлын дээд хэмжээг тогтоохдоо Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь заалтад заасны дагуу уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан үзсэн нь энэ.
Хэдийгээр нөхөн сонгуулийн тов, зардлын хэмжээг холбогдох газраас тогтоосон ч одоогоор УИХ-д суудалтай болон парламентын гаднах намуудаас нэр дэвшигчид хараахан тодроогүй байгаа юм. Тэгвэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн Д.Гантулгыг зөвлөхөөрөө томилжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар энэ нь МАН-ын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн онд ажлаа хүлээлгэж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл нам жим явсан бол энэ удаад намынхаа генсект ийн зөвлөхөөр болсон байна.
Шалтгаан нь өөрийн нэр дэвшиж сонгогдсон тойргийнхоо сонгогчдыг зангидахаас гадна нөхөн сонгуульд намынхаа нэр дэвшигчийг ялуулах асуудалд МАН-ынхан анхаарч эхэлсэн нь энэ бололтой.