Сэтгэлтэй дарга

Хорооны иргэд, оршин суугчдынхаа сонголтоор гарч ирсэн цагаасаа ажилдаа хамгийн сэтгэлтэй ханддаг нэгэн даргыг онцлое. Түүнийг Л.Отгонцэцэг гэдэг. Сүхбаатар дүүргийн VII хорооны Засаг даргын албатай. Цар тахалтай энэ үед цаг наргүй ажиллаж, хорооны бүхий л ажлыг өөрөө хянаж, хариуцдаг. Өглөө эрт вакцинын цэгт  “Дараалал бага байна. Вакциндаа идэвхтэй” хамрагдаарай гээд хорооны группт мэдээлэл оруулна.  Сэлбэ голдоо сэтгэлээ дэвсэж хандана. Бүх нийтийн цэвэрлэгээний ажилд хэдийнэ оччихсон иргэдийнхээ дунд орчихсон цэвэрлэж  явна. Тоглоомын талбайд оршин суугч номын сан байгуулсан байхад хүрч ирээд хүүхдүүдийн хамт сонирхоно.

Хаана ч явсан хорооныхонтойгоо мэндэлж, халдвар хамгааллын дэглэмээ ягштал биелүүлэхийг үүрэгдэнэ. Хөгшин, залуу, хүүхэд гэлтгүй VII хорооны хүн бүрийг хүлээн авч уулзана. Залуучуудын санаа бодлыг, ахмадуудын шүүмжлэлийг нэгбүрчлэн сонсддог нь түүний зан. Яг л Л.Отгонцэцэг дарга шиг хүн бүхнийг хүндэлж ажилладаг дарга хороодод хэрэгтэй байна.

No description available.No description available.