С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
А.Хайкенсийг “Алтан гадас” одонгоор шагнажээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны долдугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр зарлигаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс-т Монгол Улс, НҮБ-ын Хүүхдийн сангийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэх, нийгэм, эдийн засгийн сөрөг үр нөлөөг бууруулахад оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнасан байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр түүнд шагналыг гардуулан өгчээ. А.Хайкенс нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр 2017 оны долдугаар сарын 21-ний өдөр томилогдсон.
Өнгөрсөн хугацаанд хүүхдийн хөгжил, хамгаалал, цаашлаад КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд дархлаажуулалтын аяныг эхлүүлэх болон ХӨСҮТ-ийн дэргэд Вакцин, био бэлдмэлийн Төв агуулах барихад дэмжлэг үзүүлж, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж ажиллажээ.