НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Сураггүй болсон дөрвөн иргэнийг олжээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй ниссэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг 17:15 цагт Минжийн даваанд газардсан байна.
Улмаар Минжийн давааны самарчдын отгоос сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж 17:20 цагт эсэн мэнд олсон байна. Иргэдийн биеийн байдал хэвийн гэсэн мэдээллийг ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.