"Ковид-19" халдварын 1115 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт 7408 сорьцод шинжилгээ хийснээс "Ковид-19" халдварын 1115 шинэ тохиолдол бүртгэгдэж 2233 иргэн эдгэрлээ. Эдгээрээс Улаанбаатар хотод 357, хөдөө орон нутагт 758 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийтдээ 7 хүн халдварын улмаас нас барсан талаар ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.