НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Cэтгэлзүйчдийг мэргэшүүлж эхэлжээ
Ерөнхий боловсролын сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд 30 сэтгэлзүйчийг ажиллуулахаар сонгон шалгаруулалтыг хийгээд байна. Эхний ээлжинд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц 30 сургуулийг сонгосон бол хоёр дахь ээлжид 45 сургуулийг нэмэхээр төлөвлөөд байна. Сонгосон сэтгэл зүйчдийг хүүхэдтэй ажиллах чиглэлээр мэргэшүүлэх 45 хоногийн сургалт энэ 7 хоногт эхэлсэн юм.
БШУЯ, НҮБ-ын хүүхдийн сан хамтарч 2020 онд хийсэн судалгаанаас харахад сурагчдын
67,8 хувь нь ганцаардсан
59 хувь нь бухимдалтай
42,4 хувь нь айдас зовнилтой
56,2 хувь нь дасан зохицох чадвар сул байсан юм.
Дээр дурьдсан асуудал нь өсвөр насны хүүхдүүдийн харилцаа хандлага, итгэл үнэмшил, өөрийн үнэлэмж, сурлагын амжилт зэрэгт сөргөөр нөлөөлж байна. Цаашилбал насанд хүрсэн хойноо ч үргэлжлэх магадлалтай байгаа юм. Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байна.