НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
ДАРХАН: Шалган нэвтрүүлэх постыг татан буулганa
Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж ирэх сарын 1-нээс шалган нэвтрүүлэх постуудыг татан буулгах шийдвэрийг гаргажээ. Ингэснээр тус аймгийг зорих иргэд хяналт шалгалтгүйгүйгээр хот хооронд зорчих юм. Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрт:
- Есдүгээр сарын 1-нийг хүртэл аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэрийг хэвээр мөрдөнө.
- Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 22-нд болно. Шалгалтыг гурван байранд зохион байгуулна. Халдвар хамгааллыг хангаж, бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах үүрэг чиглэл өгчээ.
- Аж ахуйн нэгж, албан байгууллагууд 14 хоногт нэг удаа ажилтан албан хаагчдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулдах ажлыг үргэлжлүүлнэ.
- Вакцины бүрэн тунд хамрагдсан 12-оос дээш насны хүүхдүүд наймдугаар сарын 1-нээс секц дугуйланд хамрагдаж болно.
Улаанбаатараас орон нутагт зорчиж буй иргэд аймгуудын шалган нэвтрүүлэх постоор нэвтрэхдээ вакцины гэрчилгээ болон түргэвчилсэн шинжилгээ өгч байгаа юм.