НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Японд байгаа монголчууд тамирчдадаа 7.6 сая төгрөгийн бэлэг гардуулжээ
Японд амьдардаг монголчууд "Нэг хүн 2020 иэн" хандивлах аяныг долдугаар сарын 28-наас энэ сарын 2-ны хооронд зохион байгуулсан байна. Аяны хүрээнд 294,143 иэн буюу 7.6 сая төгрөг цугларсан байна. Улмаар бэлэг худалдан авч, нутаг буцахаар Нарита нисэх буудалд очсон тамирчдад өчигдөр орой гардуулжээ.
Токиогийн олимпод Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон 87 хүн буюу үүнд 52 тамирчин, 5 шүүгч, 30 дасгалжуулагчид зориулан хандив цуглуулсан байна.