НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг дөрөв хоног хязгаарлана
Баянзүрх дүүрэг Зүүн дөрвөн зам орчмыг наймдугаар сарын 8-16-ны өдрийг хүртэл хаахаар болжээ. Энэ үеэр замын засвар шинэчлэлтийг хийж гүйцэтгэх юм.
Тодруулбал, авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшинг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон хэвтээ тэмдэглэгээг хийх аж. Засварын хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах бөгөөд холбогдох байгууллагад хүргүүлэн, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийнэ. Үүнд:
-Наймдугаар сарын 8-ны 23.00 цагаас наймдугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэл
-Наймдугаар сарын 10-ны 23.00 цагаас наймдугаар сарын 12-ны 23.00 цаг хүртэл
-Зүүн дөрвөн замын уулзвараас урагш Намьянжугийн гудамжны "Петровис" шатахуун түгээх станцын уулзвар хүртэл
Наймдугаар сарын 12-ны 23.00 цагаас наймдугаар сарын 16-ны 23.00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг хязгаарлан, засвар шинэчлэл хийнэ. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдэгдлээ.