НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Б.Баттулга: Аварга төрүүлж чадаагүй учраас ажлаа өгнө
Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга ДАШТ-ий дараа ажлаа өгөхөө мэдэгджээ.
Тэрбээр “Ажлаа аваад таван жил болж байна. Олимпоос олимпын хооронд ажлаа дүгнэдэг. Манайхан олимпын боломжит 12 эрхээс есийг нь авсан. Есөн тамирчны зургаа нь анхны олимпдоо оролцлоо. Зургаан тамирчны дундаж нас 23. Бид таван жилийн өмнө 18-20 настай залуучуудыг авъя гэж бодсон. Нийт таван тамирчин медалийн төлөө барилдлаа. Есөн тамирчны найм нь шилдэг наймд шалгарлаа. Медалийн тоо цөөхөн ч гэсэн залуучуудыгаа дэмжсэн бодлого зөв барьжээ. “Ковид-19”-тэй холбоотой тэмцээн уралдаан цөөхөн байсан ч олимпын эхний гурван өдөр гарааныхаа өмнөх сэтгэл зүй дээр алдсан. Залуучуудыг сонгосондоо баярлаж байгаа. Одоо гуравхан жилийн дараа Парисын олимп болох гэж байна. Өнөөдрийн тамирчид ид амжилт гаргах насан дээрээ очно. Бид шигшээ багийг авахад дундаж нас нь 27-28 байсан. Таван жилийн хугацаанд их залуужуулсан. Шигшээ багийн дараагийн дасгалжуулагч нарт залуу баг бүрдүүлж өгсөндөө сэтгэл хангалуун байна. Казахстанд болсон олимпийн эрх олгох Азийн тэмцээний үеэр нийт тамирчдын 60 хувь нь “Ковид-19”-ийн халдвар авсан.
Эрх олгох дэлхийн тэмцээнээр багийн тал тамирчид халдвар авсан. Статистик ярихад 1980 оноос хойш 41 жилийн хугацаанд монголчууд найман удаа олимпод оролцож, нийт дөрвөн удаа медалийн төлөө барилдсан байдаг. Үүнтэй харьцуулахад бид энэ жил таван удаа медалийн төлөө барилдлаа. Энэ үзүүлэлтээрээ ч манай эмэгтэй баг дэлхийн чансаанд эхний тавд орж байна. Ирэх аравдугаар сард дэлхийн аварга болно. ДАШТ-ий дараа ажлаа хүлээлгэн өгье гэсэн байр суурьтай байна. Шигшээ багийн дараагийн багш нартай хамтарч ажиллана. Таван жилийн хугацаанд их хэрүүл тэмцэл үзсэн ч зөв бодлого барьсан. 2019 онд олимпийн аварга төрүүлнэ гэж амласан ч чадсангүй. Мөн эрэгтэй шигшээ багийн тамирчдыг медальд хүргэж чадсангүй. Тиймээс өөрийн хүсэлтээр шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэж өгнө” гэжээ.