С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Монгол-Туркийн түүх, соёл, урлаг, эрдэмтэн судлаачдын амтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хамтарна
Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг өнөөдөр Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.
Монгол-Турк улсууд түүхийн эртний холбоотой, 2004 оноос хойш геологи, газар хөдлөл, сансар судлал, хэл шинжлэл, түүх археологийн чиглэлээр эрчимтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын Их сургуульд Түрэг хэл судлалын тэнхим байдаг зэрэг соёлын өргөн харилцаатай.
Эдгээр харилцаа, хамтын ажиллагааны үндсэнд Түрэгийн үед хамаарах түүхийн ихээхэн ач холбогдолтой судалгаа, шинжилгээний ажлууд эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд Турк улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Монгол Улсад Мэргэн Тоньюкукийн музей барьж байгуулах ажил үргэлжилж байгаа юм. Уулзалтаар талууд музейн барилга угсралтын ажлыг саадгүй явуулахын тулд хоёр талаас нь дэмжиж, музейг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд хүчин чармайлт гаргаж ажиллахаар ярилцлаа.
Мөн Соёлын тухай, Музейн тухай, Кино урлагийг дэмжих тухай хуулийн хүрээнд соёлын салбарын мэргэжилтэн бэлтгэх, Монгол-Туркийн түүх, соёл, урлаг, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой хэмээн санал нэгдэв.