С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Саранчимэг: Ямар ч дарга хариуцлага хүлээж, шүүхээр орсонгүй
Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд УИХ-ын даргатай уулзаж нийслэлд тулгамдсан асуудлаар санал солилцжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Хариуцлагын тогтолцоог дүрэм, журамдаа тусгаарай. Хариуцлагын тогтолцоо байдаггүйгээс төлөвлөгөөг мөрддөггүй. Өнөөдрийн хотыг бий болгосон ямар ч дарга хариуцлага хүлээж, шүүхээр орсонгүй. Гэтэл хотын ерөнхий төлөвлөлтөөс гадуур газар олгосоор ирсэн. Хариуцлагын тогтолцоог маш сайн тусгаж өгч, тэр дарга гарын үсэг зурахдаа зөв зүйл хийж буй эсэхээ ухамсарладаг байхаар оруулж өгөх ёстой.
Хороо, дүүргийн Засаг даргын үнэлгээг халамж тарааснаар бус, ажлын байр нэмэгдүүлснээр дүгнэдэг болох хэрэгтэй. Тэгвэл аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явчих юм. Баяр ёслолоор хандив авах, хүүхдийн бэлэг, шинэ жилийн шагнал төдийгөөр аж ахуйн нэгжтэй харилцаж байна. Зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгаж байгаа ажлыг үнэхээр сайшааж байна. Гарааш буулгах шийдвэрийг зоригтой гаргаж, зам барьж, тоглоомын талбай байгуулж байгааг дэмжиж байгаа” гэлээ.