С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Амартүвшин: Зайсан, Богд уулын аманд хамгийн их асуудал байна
Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Зайсан, Яармагийн зам болоод Богд уулын ам орчимд газрын асуудал их бий. Яамнаас аялал, жуулчлалын нэрийн дор баахан газар олгочихдог. Тэнд барьсан байшин, барилга нь эцсийн дүндээ нийслэлийн дэд бүтэц, зам, түгжрэлд маш их ачаалал өгдөг. Барилга барьснаас үүдсэн хог хаягдал зэргийг нийслэл, дүүрэг нь шийдэх шаардлагатай болдог. Тэгэхээр энэ ойлгомжгүй, эзэнгүй асуудлыг яаж шийдэх вэ. Мөн байшин, барилгын стандартыг шинэчлэх асуудал бол маш зөв зүйл. Тэгэхгүй бол байшин, барилгын дунд жаахан сул газар гараад ирвэл нэг нь очоод барилга барьдаг. Өмнө нь барьсан байрныхаа нар, салхийг нь хаагаад, орц гарц ч хангалтгүй болдог. Иргэдийн байр, сууцыг үнэгүйдүүлээд байна. Энэ асуудлыг нийслэлээс сонгогдсон гишүүд маш яаралтай анхаарч ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.