С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
Засгийн газрын шийдвэрээр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын зориулалтаар 509.1 га, мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын контор, аж ахуйн зориулалтаар 2.01 га газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авлаа.
Нисэх буудал, арилжааны нислэгийн үйл ажиллагаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжсэн хэдий ч цаг үеийн шаардлагаар дамжин өнгөрөх нислэг, олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалтын нисэх, иргэний болон улсын агаарын хөлгөөр гүйцэтгэх онцгой, тусгай үүргийн нислэг, сургалт үйлдвэрлэл, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилгоор ашиглах боломжтой. Мөн иргэний болон улсын агаарын хөлгийн онцгой байдал, гамшгаас хамгаалах, онцгой, тусгай үүргийн нислэг, энхийг сахиулах ажиллагааны нисэх онгоц хүлээн авах боломжтой хэвээр байна.