НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Нэг удаагийн амны хаалтнаас нянгийн бохирдол илэрчээ
Замын-Үүд боомт дахь Хилийн МХА-ны сорилтын лабораторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжинд 3,939 үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийжээ. Үүнээс импортын 8, дотоодын 6 сорьц стандартын шаардлага хангаагүй байна. Тухайлбал, БНХАУ-аас оруулж ирсэн нэг удаагийн амны хаалтад нянгийн бохирдолтой байсан бол сарнай, лили, балжингарам, чимэглэлийн навчнаас ургамлын бөөс /Aphididae/ болох хөнөөлт организм, шүлхий хачиг /Tetranychusurticae Koch/, хүлэмжийн цагаан далавчтан /Trialeurodes vaporariorum/ зэрэг Монгол Улсад хязгаарлагдмал хорио цээртэй хөнөөлт шавьж илэрчээ.
Эх сурвалж: Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба