С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Энх-Амгалан: Хариуцлагатайгаар хэлье. Их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр салбарын сайд Л.Энх-Амгалан “2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147,299 оюутан суралцана. Үүний дотор хөдөө орон нутгаас 74,523 оюутан Улаанбаатар хотод ирнэ.
Улсын хэмжээнд 71 оюутны дотуур байр бий. Найман дотуур байрыг нь чөлөөлсөн. Дотуур байруудад 11,359 оюутан амьдардаг. Энэ боломжийг урьдын адил хангана. Хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүйг хариуцлагатайгаар хэлье. КОВИД-ын хууль энэ оныг дуустал мөрдөгдөж байгаа тул өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд төлбөрийн хэмжээгээ нэмэхгүй байх чиглэл өгч байгаа. Төлбөрийг бүтнээр нь авахгүй. Хичээл сонголтоор барьцаалж, төлбөр нэхэж байвал гомдлоо өгч болно" гэдгийг хэллээ.