Э.Содномпэджээ түүх бүтээхэд нэг шат ойртлоо

 

"Токио 2020" паралимпийн наадамд гавьяат тамирчин, "Рио"-гийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга Э.Содномпэлжээ хүч сорьж байна.

Тэрбээр захиалгаа 241 кг өгч, эхний оролдлогоор өргөж, Паралимпын дээд амжилтыг тогтоов. Харин хоёр дахь шатандаа 245 килограммыг захиалсан бол гурав дахь оролдлогоороо 248 кг-ыг захиалаад байна. Паралимпын дээд амжилт 238 килограмм бөгөөд уг амжилтыг Грекийн Павлос Мамалос "Рио-2016"-д тогтоогоод байсан юм.