С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг худал мэдээлэл
Шатахууны үнэ дахин нэмэгдэх талаарх мэдээлэл гарсантай холбогдуулж Ашигт малтмал, газрын тосны газраас тайлбар өгчээ. Тодруулбал, "Шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг худал мэдээлэл. Одоогоор шатахууны нөөц хангалттай байна. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах эсэхийг шийддэг" гэдгийг АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлсэн байна.
Өнгөрсөн долдугаар сард дэлхийн зах зээл дээрх нефтийн ханшийн өсөлтөөс АИ-92 шатахууны үнэ хоёр удаа нэмэгдэж, литр тутамдаа нийт 600 төгрөгөөр өссөн юм.