С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Үнэт металлын худалдан авалт 1.8 тн-оор буурчээ
Монголбанк 2021 оны 8 дугаар сард 1.9 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 12.9 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.8 тн-оор буурсан үзүүлэлт юм.
2021 оны 8 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 109.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 162.1 кг үнэт металл худалдан авсан байна. Төв банкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 8 дугаар сард 163,323.50 төгрөг байжээ.