С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Чингэлэг тээврийн менежментийн 60 хувийг "Эрдэнэс Тавантолгой" хариуцна
Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ТУЗ-ийн гишүүн Сангийн яамны ТНБД С.Наранцогт нар Гашуунсухайт боомтын Чингэлэг тээврийн терминал, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын явцтай танилцаж, зарим асуудлыг шийдлээ.
Тодруулбал, ГЕГ-ын чингэлэг терминал хариуцсан ажлын хэсгийн хурлаар Терминал төвийн өмчлөлийг хуулийн дагуу Боомтын онц бүрэн эрхт захиргаанд хариуцуулан өгч, менежментийн 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 15 хувийг орон нутгийн Тавантолгой ХК, 25 хувийг “Энержи Ресурс” ХХК хариуцахаар шийдлээ.
Мөн хурлаас Засгийн газрын хуралдаанд Гашуунсухайт боомтын Чингэлэг тээврийн терминалын асуудлыг гишүүдэд танилцуулж шийдүүлэхээр болов.
ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлж буй томоохон төслийн нэг нь төмөр замын төсөл гэдгийг онцолж, эдийн засгийн үр өгөөжийн талаар мэдээлэл солилцов. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт нь 6 зөрлөг 2 өртөөтэй баригдах бөгөөд нийт /дэлгэмэл урт/ 312.8 км төмөр замаас 211 км гол зам, 49 км өртөөний замыг угсраад байгаа аж.
Одоогоор Гашуунсухайт өртөөний хэсгийн газар шорооны ажил 88.9 хувьтай байгаа бол ачилтын тойргийн газар шорооны ажил бүрэн дуусжээ. Харин эрчим хүч, цахилгаан дамжуулах шугамын ажил 43.4, дохиолол холбооны ажил 15.6 хувьтай үргэлжилж байна. Төмөр замын ажил ирэх оны 7 дугаар сард ашиглалтад орох аж. Мөн хөндлөн тэнхлэгийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр холбох ажил газар шорооны ажлаар эхлээд байгааг энэ үеэр танилцуулжээ.