С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Энхтайван: 30283 ажлын байрыг хадгалж чадсан
"Баялаг бүтээгч-өглөөний уулзалт”-ыг "Цар тахал ба эдийн засаг" сэдвийн дор зохион байгууллаа. Энэ үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар товчхон танилцуулсан байна.
Монголбанкнаас Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн бус экспортлогчдод 10.5%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээг 2020 оны 4 дүгээр улиралд эхлүүлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд 2020 оны 12 дугаар сард олгосон 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд нийт 20 мянга орчим ажилтантай 1536 аж ахуйн нэгжид шинээр зээл олгох болон зээлийг дахин санхүүжүүлэх хэлбэрээр ашигласан байна. Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгох зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ.
Мөн репо зээлийн хүрээнд 947 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирснээс 895 тэрбум орчим төгрөгийг арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэсэн. Нийт 3738 зээлийн хүсэлт ирснээс 2930-ийг шийдэж, нийт 30283 ажлын байрыг хадгалж чадсан гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван танилцуулав.