НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Сайдын тушаалаар өрхийн эмнэлгүүдэд түргэвчилсэн оношлуур тараажээ
Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улаанбаатар хотын өрхийн 166 эмнэлэг тус бүрд 500 түргэвчилсэн оношлуур тараажээ. Мөн 21 аймагт тус бүр 1000 ширхэг, ЗӨСҮТ, НЭМҮТ, Замын-Үүдэд мөн тус бүр 1000 оношлуур өгсөн байна. Ингэснээр иргэд ойрын хавьтал болж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өрхийн эмнэлэг дээрээ үнэ төлбөргүй түргэвчилсэн шинжилгээ хийлгэх боломжтой болж байгаа юм.
Өмнө нь өрхийн эмнэлгүүд түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авахгүй байгаа, заавал түргэвчилсэн оношлуураа авчрахыг шаардаж байгаа талаар шүүмжлэл гараад байв.