С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй төр засгийн удирдлагууд Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Энэ үеэр Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбал академийн дэд ерөнхийлөгч Т.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Манай академи Монголын төрийг 44 жилийн турш удирдсан гарамгай удирдагч, маршал Ю.Цэдэнбалын ажил, амьдрал, түүхэн гавьяаг мөнхжүүлсэн ном, зохиол, бүтээл туурвил олныг хэвлүүлсэн. Тун удахгүй гэрэл зургийн альбом, шүлэг, дууны түүвэр гаргахаар бэлэн болгоод байна. Цаашид Ю.Цэдэнбалын гэр музейг байгуулахаар зорьж буй юм” хэмээн онцлов.