С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Тусгай боловсролын мэргэжилтэн Польш улсад бэлтгэхэд туслахыг хүслээ
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан БНПУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Кшыштоф Бойко-г хүлээн авч уулзлаа.
Манай улсад цэцэрлэг, ЕБС-ийн (2-17 насны ) хөгжлийн бэрхшээлтэй 10.857 хүүхэд байдаг. Тэдгээрийн 65.7 хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Үлдсэн хувь нь боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа шалтгааны нэг нь багшлах боловсон хүчний асуудал юм.
Тиймээс Хэл засал, Оюуны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол ба нөхөн сэргээх гэсэн 2 чиглэлээр дипломын дараах болон магистрийн 3 жилийн хугацаатай сургалтад Монгол Улсаас тусгай боловсролын мэргэжилтэн бэлтгэх, багш нараа чадавхжуулахад хамтран ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ.
Мөн хоёр улсын их сургуулийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу, хувийн зардлаар суралцах оюутнууд Бээжин дэх БНПУ-ын Консулын газраас виз авах шаардлагатай байгаа. Энэ асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдад уламжиллаа.