НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Гурван байршлын тоосгон гарааш, чингэлгүүдийг чөлөөлж эхэлжээ
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Баянгол дүүргийн гурван байршилд тоосгон гарааш, чингэлгүүдийг чөлөөлж эхэлжээ.
Тодруулбал тус дүүргийн:
- Наймдугаар хорооны нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй авто замын нөлөөлөлд өртсөн 77 дугаар сургуулийн зүүн хойно байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байршуулсан дөрвөн ширхэг чингэлгийг Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/411 дүгээр захирамжийн дагуу,
- 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй авто замын нөлөөлөлд өртсөн найм, есдүгээр байрны урд байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байршуулсан хоёр ширхэг тоосгон гараашийг Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/411 дүгээр захирамжийн дагуу,
- 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 28 дугаар байрны зүүн талд байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байршуулсан хоёр ширхэг чингэлгийг Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/411 тоот захирамжийн хүрээнд албадан чөлөөлөх ажлыг албан хаагчид хийж гүйцэтгэж байна.