НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Л.Энх-Амгалан: Эрсдэлгүй гэж үзвэл 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулна
Ковид-19-ийн цар тахлаас үүдэж 2-3 настай хүүхдүүдийг энэ жил цэцэрлэгт хамруулаагүй. Харин Эрүүл мэндийн яам, УОК-оос эрсдэлийн үнэлгээг хийн аюулгүй гэж үзвэл арваннэгдүгээр сарын 1-ээс 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна гэдгийг БШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр “Есдүгээр сарын 1-н буюу хичээл, сургууль эхэлснээс хойш коронавирусийн халдварт өртөх хүүхдүүдийн тоо өсөөгүй байна. Тодруулбал, өмнө коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 20 хувь хүүхэд байсан. Харин УОК-ын энэ долоо хоногийн мэдээллээр хичээл сургууль эхэлснээс хойш коронавируст халдвар авсан хүмүүсийн 18 хувь нь хүүхэд байгаа юм.
Мөн бид 0-11 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж байгаа. Сүүлийн мэдээллээр 2-3 насны хүүхдүүдийн бараг 90 орчим хувь томуугийн вакциныг бүрэн хийлгэсэн байна. Иймд ЭМЯ, УОК-оос эрсдэлийн үнэлгээ хийж хэрэв эрсдэлгүй гэх үндэслэл гарвал магадгүй арваннэгдүгээр сарын 1-ээс 2-3 настай хүүхдүүдийг улс орон даяар цэцэрлэгт авах үйл ажиллаагааг зохион байгуулах болно" гэлээ.