Беларусиас цэвэр үүлдрийн үхэр импортлоно

Монголын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Мах, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр, сүүний саалтуур, хөргүүртэй танк нийлүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Дээрх төслийн хүрээнд сүүний чиглэлийн 5000 толгой, махны чиглэлийн 4000 толгой, мах, сүүний чиглэлийн өндөр ашиг, шимтэй цэвэр үүлдрийн үхэр Монгол Улсад нийлүүлэхээр төлөвлөжээ.


Эхний ээлжийн 500 толгой махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр (грейфорд, абердин-ангусс, лимузин) худалдан авах гэрээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун Бүгд Найрамдах Беларусь Улсын “Белплемживобъединение” үржлийн малын нэгдсэн аж ахуйтай 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Минск хотноо байгуулжээ.