С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Эрээнд гацсан барааны эхний хэсгийг татжээ
Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах шуурхай Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс салбар бүрийн уялдаа холбоог сайжруулан санал, санаачилгаа нэгтгэж чадсанаар Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүлээд буй юм. Ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаар ажиллаж байгаа байна.
Зам, тээвэр хөгжлийн яамнаас Тяньжин болон Эрээн, Зам-Үүд боомтод гацаад байгаа чнгэлэг, ачаа барааг арваннэгдүгээр сард багтаан татан авах талаар хэлэлцсэн. Эрээнд өчигдөр гацсан барааны эхний ээлжийн долоон вагон нийслэлд иржээ. Тодруулбал, “Барс”, “Нарантуул” захын 14 аж ахуйн нэгжийн долоон вагон ачаа буусан байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын талд байгаа 4800 орчим чингэлгийг шуурхай тээвэрлэх хүсэлтийг Хятадын талд тавьсан. Энэ хүсэлтийг хүлээн авч, өвлөөс өмнө шуурхай тээвэрлэж дуусгахаа Монголын талд мэдэгджээ. Тяньжинд гацаад буй чингэлгийг энэ сардаа татан авахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтоор Монгол руу ачигдах 4800 гаруй чингэлэг байгаа аж.