Зарим замыг түр хаалаа
Цаг уурын байдлаас их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар тушаал гаргажээ. Үүнд:
1.УБ-Хэнтий-Сүхбаатар-Дорнод
2.УБ-Говьсүмбэр-Дорноговь
3.УБ-Дундговь-Өмнөговь
чиглэлийн авто зам, замын байгууламжийг энэ сарын 16-ны 11:00 хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ шийдвэрийг ЗТХ-ийн сайдын тушаалаар гаргасан байна. Түр хаасан замын цасыг цэвэрлэж тээврийн хэрэгсэл явахад аюулгүй болгохыг холбогдох албаныханд даалгажээ.










