С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
О.Батнайрамдал: Шатахуун нэг удаад нэмэгдэх дээд хязгаар 100 төгрөг
АИ-92 шатахууны үнийг чөлөөлөхөөр шийдэж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдэгдлээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд хэд хэдэн давуу тал бий болно хэмээн тооцоолжээ. Үүнд:
- Төр шатахууны үнэд оролцохгүй
- Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлтийг дагаж үнэ хөдөлнө
- Үнийн огцом өсөлт бий болгохгүйн тулд сүүлийн зургаан сарын үнийг дундчилдаг болно. Дэлхийн зах зээлд үнэ өсөхөд иргэдэд огцом өсөлтийг мэдрүүлэхгүй буюу зах зээлд шок үүсгэхгүй байх нөхцөл бүрдэнэ
- Нэг удаад нэмэгдэх дээд хязгаар 100 төгрөг байна
- Төсвийн ачаалал дарамт буурна
- Шатахуун импортлогч компаниуд зах зээлийн зарчмаараа, төрийн дарамтгүй ажиллах нөхцөл бүрдэнэ гэж тооцож байна.
АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнэ манайд зах зээлийн зарчмаараа тогтож байгаа юм.