С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Улаанбаатар төмөр зам” ХНН өнгөрсөн жилийнхээс илүү их ачаа тээвэрлэв
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна.
Ялангуяа халдварт цар тахлын хүнд үед улс орны хэрэгцээт ихэнх ачаа барааг төмөр замаар тээвэрлэж байгаа юм.
УБТЗ-ын хамт олон 2021 оны 12 дугаар сарын 14-ний байдлаар 30,1 сая тонн ачаа тээвэрлэж 2020 оны түүхэн дээд амжилтаа ахиулах нь тодорхой болжээ.
Мөн манай улсын нутгаар дамжин өнгөрсөн транзит чингэлгийн галт тэрэгний тоо өнгөрсөн жил 2312 байсан бол энэ жил он дуусахад 15 хоног дутуу байхад 2376-д хүрч өмнөх жилийнхээ амжилтыг даваад байна. Энэ нь Монгол Улс Ази-Европыг холбосон тээврийн гол коридоруудын нэг болж чадсаныг харуулж байна.