С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ЦЕГ: Төрийн ордонд гарсан хэрэгт холбогдуулж ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү энэ сарын 17-ны өдөр Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд “2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад "Төрийн ордны 1 давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу Нийслэлийн цагдаагийн газраас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан.
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байна. Цагдаагийн байгуулга шалгаж байгаа учраас олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гаргаж, олон нийтийг төөрөгдүүлөхгүй, талийгаачийн ар гэрийнхнийг нь хүндэтгэхийг хүсч байна” гэжээ.