С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Шар тэмдэглэл дээр зогсч түгжрэл үүсгэвэл хариуцлага тооцно
Өнөөдрөөс эхлэн жолооч нарт хяналтын камерын автомат системийг ашиглан уулзвар дээрх түгжрэлийг бууруулах ажил эхэлнэ.
Зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж авах уулзвар шингээлт муу, та нэмэгдэж ороход уулзвар чагтлагдах хэмжээнд байгаа тохиолдолд таныг уулзвар руу орохыг хориглох юм. Үүнийг зөрчсөнөөр уулзвар дээрх түгжрэл дээд цэгтээ хүрдэг гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 р зүйл
Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно
Харин 15.7-р зүйлд заасанчлан зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар програмчилсан байна.
Шар тэмдэглэгээг Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг
• Цэцэг төв,
• Багшийн дээд,
• Цаг уур, орчны шинжилгээний газар,
• Үндэсний төв музейн уулзвар гэсэн нийт нийслэлийн дөрвөн томоохон уулзварт хийсэн билээ.