С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай 4,000 тонн бараа Тяньжин боомтод иржээ
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тос боловсруулах Үйлдвэрийн технологийн бус барилгын ажил /EPC-1/-д шаардлагатай 4,000 тонн бараа материал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд БНХАУ-ын Тяньжин боомтод ирж, ачааг боомтын талбайд бүрэн буулгажээ. Уг ачааг Эрээн боомт хүртэл тээвэрлэн авч ирж байгааг Газрын тосны газраас мэдэгдлээ.
Мөн тус газраас "Лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг хүлээн авч, үнэлгээний ажлыг хийж эхэлсэн байна. Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерт шалгарсан компанитай байгуулах гэрээний төслийг боловсруулж байгаа" гэв.
Уг үйлдвэр ашиглалтад орсноор түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, иргэдийн худалдан авах чадвар дээшлэх бөгөөд нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болох юм. Шатахууны дотоодын хэрэгцээний 55 орчим хувийг хангана. Үүнээс гадна гадаад худалдааны алдагдал $1 тэрбум орчмоор буурна гэж тооцоолжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосыг эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтайгаар, байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар, аюулгүй тээвэрлэх нөхцөл бүрдэж, олон улсын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлнэ хэмээн мэргэжилтнүүд мэдээлж байна.