С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Занданшатар: АН дотоод асуудлаа УИХ, төрийн ажилд хутгах хэрэггүй
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "УИХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах аргагүй болоод гурван сар өнгөрлөө. 2021 оны аравдугаар сард УИХ-ын даргад бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлөх асуудлыг албан бичгээр хүргэсэн. Бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж, бүлгийн гишүүдийн олонх бидний хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг УИХ-ын даргаас хүсэж байна" гэсэн байр суурийг УИХ-ын даргад дайсан юм.
Хариуд нь Г.Занданшатар "АН-ын бүлэг төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна шүү. Нам доторх албан тушаалын асуудлаа нам дотроо шийдвэрлэ. Дотоод асуудлаа УИХ, төрийн ажилд хутгах хэрэггүй" гэлээ.