С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хийн хоолойн ТЭЗҮ-ийг батална
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулж, ОХУ-аас БНХАУ-ыг холбон байгуулах хийн хоолойн төслийн ТЭЗҮ өнгөрсөн сард бэлэн болсныг албаныхан мэдээлсэн. Энэ хүрээнд төслийн гүйцэтгэгч “Газпром” компани Монголын талтай ТЭЗҮ батлан гарын үсэг зурах үйл ажиллагааг маргааш зохион байгуулахаар болжээ.
"Шангри-Ла” зочид буудалд болох ТЭЗҮ-ийг эцэслэн батлах протоколд гарын үсэг зурах ёслолыг сурвалжлахаар ОХУ-ын томоохон хэвлэлийн агентлаг хүрэлцэн ирсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ Монголын нутгаар дамжуулан хийн хоолой татах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн Ноднин наймдугаар сард эрмэлзлийн санамж бичигт талууд гарын үсэг зурснаар тусгай зориулалтын компанийг байгуулж ТЭЗҮ боловсруулах ажил эхэлж байжээ.